Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

БИДНИЙ ТУХАЙ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид Аялагчдын дотнын зөвлөгч
Зочид буудлын түнш
Тэдгээрийг технологиор холбогч байна.

 

ҮНЭТ ЗҮЙЛС

⋆ Хэрэглэгч бол хаан, түншлэгч бол хатан
⋆ Сорилт бол сургамж, мөн хөгжих боломж
⋆ Нэгдмэл нэг баг
⋆ Тасралтгүй шинэчлэгч, санаачлагч
⋆ Сайн ажилла, сайн хөгжилд

Танилцуулга

Айхотел ХХК нь 2014 онд зочид буудал зөвлөх үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2016 оноос зочид буудал, амралтын газар, жуулчны баазын онлайн захиалгын iHotel.mn цахим хуудсыг хөгжүүлж одоогоор Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 250 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазтай хамтран ажиллаж, тэдгээрийн захиалгыг өөрийн системээрээ дамжуулан хүлээн авч байна.

Өнгөрсөн хугацаанд мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын томоохон арга хэмжээнүүд болох 2016 оны ASEM-ийн дээд түвшний уулзалт, 2017 оны JCI байгууллагын Ази Номхон далай бүсийн залуучуудын чуулган (JCI ASPAC), 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2-р бага хурал (AMCDRR) зэрэг үйл ажиллагааны зочид буудлын зохион байгуулалт, захиалгыг iHotel.mn онлайн захиалгын системээрээ дамжуулан хариуцан ажилласан.

2014 онд тус компани зочид буудалд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа буудлуудын борлуулалтыг дэмжих, Монголчууд гадаад руу зочид буудал захиалах боломжийг бүрдүүлэх зорилгоор олон улсын томоохон ОТА (Online Travel Agency) болох booking.com, agoda.com, ctrip.com зэрэг онлайн захиалгын системүүдтэй хамтран ажиллаж байна.

Мөн зөвлөх үйлчилгээний хүрээнд борлуулалтыг дэмжин хамтран ажиллаж байсан буудлуудын ОТА систем дээрх борлуулалтыг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байгаа юм.

Манай үйлчилгээ

iHotel.mn ОНЛАЙН ЗАХИАЛГА

iHotel.mn нь зочид буудал, амралтын газар, жуулчны баазын онлайн захиалгын системийг хөгжүүлж одоогоор Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 600 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазтай хамтран ажиллаж, тэдгээрийн захиалгыг өөрийн системээрээ дамжуулан хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй

Өрөөний удирдлагын систем

Зочид буудлын онлайн захиалгын чиглэлээр сүүлийн 8 жил дагнан ажиллаж буй iHotel компанийн туршлагатай, мэргэжлийн хамт олон таны хэрэгцээнд бүрэн нийцэх веб сайтыг захиалгын бүртгэл, өрөөний удирдлагын систем, төлбөр тооцооны иж бүрэн шийдлийн хамт цогцоор ашиглах үйлчилгээг танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй

Веб сайт бүтээх

PMS (Property Management System) буюу буудлын удирдлагын систем нь үүлэн технологид суурилсан дэлхийн хаанаас ч интернэтээр дамжуулан компьютер, гар утсаар өөрийн зочид буудал, амралтын газрын захиалгыг удирдах, хянах боломжтой шинэ цагийн систем юм.

Дэлгэрэнгүй

Хамт олон

Б. ЗОЛБАДРАЛ
(Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал)
Experience: Улаанбаатар Шуудан ХХК, Хөргөлт Сервис ХХК

С. ЭРДЭНЭБАТ
(Үүсгэн байгуулагч)
Experience: Стартап Монгол ТББ, МТҮПарк, Хаан Банк

Д.БАТ-ОКТЯБРЬ
(Зөвлөх)
Experience: TechStars, UP Global, And Global, Стартап Монгол ТББ

Байршил

Сэнтрал Тауэр, 9-р давхар 912 тоот,
Самбуугийн гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Улаанбаатар - 210620а, Монгол улс