Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

Зочлох үйлчилгээний салбарыг өөрчилж буй 10 чиг хандлага


Зочлох үйлчилгээний салбар сүүлийн хорин жилд хурдацтай өөрчлөгдөж байна. Тэгвэл салбарыг ямар хүчин зүйлс өөрчилж байгаа болон ойрын ирээдүй хаашаа чиглэж байгаа вэ? 2018 оны намар Швейцарын зочлох үйлчилгээний салбарын мэргэшсэн сургууль болох EHL их сургуулийн багш нарын дунд явуулсан судалгаагаар салбарынхны зайлшгүй мэдэх шаардлагатай өнгөрсөн ба шинэ сорт, боломжуудын талаарх мэдээллийг нийтэлжээ.

Салбарыг өөрчилж буй 10 чиг хандлага

#1 - Цахим хуудаснууд
Нийгмийн сүлжээний цахим хуудаснууд, ялангуяа TripAdvisor нь зочид буудлаар үйлчлүүлэгчдэд маш хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэ нь тухайн буудлын бодит нөхцөл байдлыг ил тод болгож, тэдгээрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад шууд нөлөөлсөн юм.

#2 - Нөөцөө хуваалцах буюу Sharing economy
Airbnb нь зочид буудлын салбарт томоохон өөрчлөлтийг хийж, өрсөлдөөний зах зээлийг урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүргэлээ. Энэ нь Airbnb-д бүртгэлтэй хувийн сууцууд нь уламжлалт зочид буудлаас илүү тухтай, мөн зочид буудлын олон дүрэм, журмыг дагаж мөрдөх албагүй гэдгийг нотолсон юм.

#3 - Онлайн зочид буудал захиалгын системүүд (OTAs)
Захиалгын системүүд нь зочлох үйлчилгээний салбарт дараах гурван чухал нөлөөллийг бий болгосон юм.

  • Нэгдүгээрт, Өмнө нь хэрэглэгдэж байсан борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлсэн нь зочид буудлуудын эздийн талархлыг хүлээсэн.
  • Хоёрдугаарт, Booking Holdings (Booking.com, agoda.com захиалгын системүүдийг эзэмшдэг) болон Expedia компаниудын эзэмшдэг брэндүүд нь зочид буудлын брэндүүдээс илүү хүчтэй болсон.
  • Гуравдугаарт, Тэд зочид буудал захиалагчидтай маш сайн харилцаа тогтоож чадсан. Ингэснээр зочид буудлын эзэд захиалга авахын тулд тодорхой шимтгэлийг төлөх шаардлагатай болсон.


#4 - Дижитал хэрэглээ
Зочид буудлын удирдлагын систем, аппликейшнүүд нь олон сувгаас ирж буй захиалгыг нэгтгэж бүртгэх, үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, өдөр тутмын ажлуудаа удирдахад чухал ач холбогдолтой болж байна.

#5 - Дэлхийн аялал жуулчлалын хөгжил
Хямд үнэтэй нислэгийн компаниуд боломжийн үнээр хүмүүсийг дэлхийн тойрон аялах боломжийг олгож байна. Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнуудын иргэд аялаад зогсохгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг хурдацтай тэлснээр иргэд нь дэлхийн өнцөг улам бүрд аялах болжээ. Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг орны иргэд нь аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Мэдээжийн хэрэг тэдний эрэлт нь салбарын хөгжил, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн.

#6 - Туршлагатай жуулчид
Аялагчид зөвхөн өөрийн онцлогт тохирсон өвөрмөц аяллын бүтээгдэхүүнийг хүсдэг болсон. Энэ нь тур агентууд хумигдаж, өөрөө аяллаа төлөвлөх бие даасан аялагчдын тоо өсөхөд хүргэж байгаа юм.

#7 - Хөрөнгийн менежментийн практик
Хөрөнгийг үр дүн удирдах бизнесийн моделиуд манай салбарт мөн дэлгэрч байна. Үл хөдлөх хөрөнгийн ба зочлох үйлчилгээний салбарын нийцэл нь зочид буудлын тодорхой стандарт, цахим дэд бүтцийг хамгийн тохиромжтой үл хөдлөх хөрөнгөнд суурилуулснаар талууд харилцан ашигтай ажиллаж байгаа юм. Аль аль талууд зөвхөн өөрсдийн бизнес дээрээ анхаарлаа төвлөрүүлж, үр ашгаа дээшлүүлэх боломжийг олгодог. Уламжлалт зочид буудал, аялал жуулчлалын бизнест өөрчлөлтийг үзүүлэхийг зэрэгцээ энэ бизнес модель нь шинэ төрлийн ажлын байр бий болгож байна.

#8 - Мэргэшсэн ажилтнууд
Дээр дурдсанчлан зочлох үйлчилгээний салбарт олон шинэ зүйлс нэмэгдэж, нарийн төвөгтэй болж байгаа нь шинэ мэргэшсэн албан тушаалыг бий болгож байна. Зочид буудлын онлайн дэд бүтцийг хариуцах ажил нь чухал нэгэн байхад санхүүгийн ашигтай байдлыг нэмэгдүүлэх орлогын урьдчилсан таамаглал, төсөв боловсруулах, үр дүнтэй зардлын төлөвлөлт хийх ажлын үүрэг ч улам өндөр болж байна.

#9 - Y, Z үеийнхэн (Generation Y and Z)
1980 оноос хойш төрсөн эдгээр шинэ үеийнхэн хуучин үеийнхтэй харьцуулахад өөр хэрэгцээ, шаардлагатай байдаг. Хуучны үеийн хүмүүс зочид буудалд байрлах, машин түрээслэх талаар боддог бол шинэ үе Airbnb болон Uber-ийн талаар боддог.

#10 - Тогтвортой байдал
Хүмүүс экологи болон нийгмийн асуудалд улам бүр ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь зочид буудлыг өөрийн брэндээ шинээ тодорхойлоход анхаарч үзэхэд зайлшгүй шаардлагатай болж байна. Гэхдээ үйл ажиллагаанд нийцтэй бус зөвхөн сурталчилгаа хэлбэрээр ПР хийх нь хэрэглэгчдийн дургүйг ихээр хүргэж байгааг мөн анхаарах хэрэгтэй.

 

Эх сурвалж: hospitalityinsights.ehl.edu
Фото зургийг: Photo by Rhema Kallianpur on 
Unsplash

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.