Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

Зочид буудлын удирдлагын систем гэж юу вэ?

Зочид буудлын салбар нь энгийн иргэд нисэх онгоцоор чөлөөтэй нисэж, аялж эхэлсэн 1960-аад оны үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. Энэ үеэс томоохон зочид буудлуудын хувьд ачаалал эрс нэмэгдэн, зочид буудлын зочин угтах хэсэгт зочин угтах, үдэхтэй холбоотой их ажлыг гар ажиллагаа, цаасаар гүйцэтгэж байжээ. Энэхүү хүнд ажлыг хөнгөвчлөх, үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах шаардлагаар анхны Front Office system буюу зочид буудлын удирдлагын системийг тухайн үеийн технологийн мастерууд зохион бүтээсэн түүхтэй.

Улмаар энэ нь захиалга болон өрөөний удирдлага төдийгүй рестораны хоол, ундаа, угаалга зэрэг зочид буудлын нэмэлт үйлчилгээний болон төлбөрийн удирдлагыг нэмж нэгтгэснээр Зочид буудлын удирдлагын систем буюу Property Manegement System (PMS) болон хөгжиж ирсэн байна.

 

Яагаад Зочид буудлын үйл ажиллагаанд PMS хэрэгтэй вэ?

Технологид суурилсан систем нь зочид буудлын менежер, ажилтнуудын ажлын зөв хуваарилалт болон урт, богино хугацаанд захиалгыг нэмэгдүүлэх, борлуулалтаа дэмжих боломжийг бий болгож байдаг. Энэ нь зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, зочдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Зочин захиалгаа хийсэн мөчөөс эхлэн зочид буудалд ирж буудаллах, буудлаас гарч гэртээ харих хүртэлх зочныг халамжилж, сэтгэл анамжийг бий болгох, зочид буудлын талаар эерэг сэтгэгдэл үүсгэхэд энэхүү систем нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

PMS буюу Зочид буудлын удирдлагын систем нь дараах үндсэн функцтэй байдаг.

  • Захиалгын удирдлага
  • Өрөөний удирдлага
  • Төлбөр тооцооны удирдлага
  • Нэгдсэн удирдлага

 

  1. ЗАХИАЛГЫН УДИРДЛАГА нь өрөөний боломжийг шалгах, захиалга бүртгэх, баталгаажуулах, өөрчлөлт оруулах, цуцлах гэх мэт үндсэн функцээс гадна өрөө хуваарилалт, өрөөний үнийн тохиргоо гэх мэт функцуудыг гүйцэтгэх боломжтой байдаг. Захиалгын алба болон Угтах хэсгийн ажилтан (ресейпшн) хэн нь ч захиалгаа системдээ оруулах боломжтой бөгөөд ямар ч байршлаас шаардлагатай хэрэглэгчид болох менежер, ажилтнууд нэвтрэх, мэдээллээ авах, захиалга оруулах боломжтой. Систем хэрэглэснээр оverbooking буюу давхардсан захиалга үүсгэх эрсдэлгүй болох тул энэ төрлийн эрсдэлээс сэргийлнэ.

  2. ӨРӨӨНИЙ УДИРДЛАГА хэсэг нь зочныг ирэх үед угтах, өрөө хүлээлгэн өгөх (check-in хийх), байрлах хоног, өрөөний төрөл, үнэ тарифын өөрчлөлтийг хийх болон өрөө хүлээлгэн өгөх (check-out хийх) гэсэн үйлдлүүдийг хийх боломжтой. Зочид буудлын өрөөний тоо нэмэгдэх тусам илүү үр дүнтэйгээр сул өрөө, засвартай өрөө, цэвэрлээгүй болон цэвэрлэсэн өрөөний мэдээлэл, зочинтой өрөөний орсон гарсан, цэвэрлэгдсэн мэдээллийг Захиалгын хэсэг, Угтах хэсэг болон Өрөө үйлчилгээний хэсгүүд хоорондоо ижил цаг хугацаанд, үнэн зөвөөр солилцох нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

  3. ТӨЛБӨР ТООЦООНЫ УДИРДЛАГА хэсэг нь байрлаж байх үеийн мини бар, ресторан, угаалга, нэмэлт үйлчилгээ болон зочны өрөөний төлбөр тооцоог бүртгэх, тооцоолон гаргах, төлбөрийг хүлээн авч бүртгэх гэсэн үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Захиалгын төлбөрийн урьдчилгааг төлбөрийн хэлбэр тус бүрээр бүртгэх, үлдэгдэл төлбөрийг харуулах боломжтой тул орлогын хяналт болон удирдлагыг нэгтгэх боломжийг олгодог.

  4. НЭГДСЭН УДИРДЛАГА нь өмнөх 3 функцын үйл ажиллагаанаас бүрдүүлсэн дата мэдээлэл дээр үндэслэн зочид буудлын борлуулалтын орлого, өрөө дүүргэлт, дундаж үнэ (Average Daily Rate) гэх мэт удирдлагын шийдвэрт шаардлагатай статистик тайлангуудыг хугацааны хамааралтайгаар гаргадаг. Мөн харилцагч, зочдын мэдээллийг нэгтгэн гаргах, захиалгын суваг, төрлөөр дата үүсгэх, анализ хийх, цаашдын маркетингийн бодлого стратегийг гаргахад шаардлагатай мэдээллийг нэгтгэн гаргана. Зочид буудлын Night Audit буюу “өдөр өндөрлөх” функц нь өдөр тутмын тайланг гаргаж, дараа өдрийн үйл ажиллагаа эхлүүлдэг юм.

 

 

iHotel.mn санал болгож буй PMS буюу Зочид буудал, Амралтын газрын удирдлагын систем


Үүлэн технологид суурилсан дэлхийн хаанаас ч интернетээр дамжуулан компьютер, ухаалаг гар утсаар өөрийн зочид буудал, амралтын газрын захиалгыг удирдах, хянах боломжтой шинэ цагийн iHotel PMS системийг Айхотел ХХК 4 жилийн турш хөгжүүлж байна.

Боломжууд

  • Захиалгын нэг цонхны удирдлага
  • Өрөөний үнийн удирдлагын уян хатан шийдэл
  • Санхүүгийн болон борлуулалтын тайлан
  • Нэмэлт үйлчилгээний бүртгэл
  • Нэмэлт үйлчилгээний бүртгэл
  • Захиалга, өрөө дүүргэлтийн хяналт
  • Захиалга бүртгэх, баталгаажуулах, өөрчлөлт оруулах
  • Онлайн захиалгын системтэй холболдох
  • Гэрээт байгууллагуудын бүртгэл
  • Санхүүгийн програм, НӨАТ баримт хэвлэгч болон POS машинтай холбогдох
  • Зочдын мэдээллийн сан
  • Ажилтнуудын үүргээс хамаарсан тус тусын ялгаатай хэрэглэгчийн эрхүүд

 

Хаанаас ч удирдах боломжтой

Та өөрийн эзэмшлийн зочид буудал болон амралтын газруудыг интернетийн тусламжтайгаар таблет цаашилбал гар утаснаасаа ч хүртэл маш хялбар байдлаар удирдах боломжийг манай систем олгож байгаа юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: MyHotel.mn

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.