Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

Seedstars 2019 тэмцээний Үндэсний ялагчаар iHotel компани шалгарлаа

Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг гарааны бизнесийн хамгийн том тэмцээн болох "Seedstars World" тэмцээн Улаанбаатар хотноо 08 сарын 30, 31-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Уг тэмцээн нь хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нь нээж өгдөг бөгөөд ялагч нь 1,000,000 доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг. 

Энэ жил уг тэмцээнд нийт 43 стартап бүртгүүлснээс зохион байгуулагчдын зүгээс шилдэг 20 компанийг сонгож 08 сарын 30-ны өдөр бизнес менторуудтай уулзалт зохион байгуулж, менторууд стартап компанийн хөгжилд хэрэгцээтэй зөвлөгөөг өгсөн юм. Ингээд тухайн өдрийн 18.00 цагт шилдэг 10 компанийг дараах байдлаар тодруулсан юм.


Шилдэг 10 компани 2019 оны 08 сарын 31-ний өдөр HUB innovation center төвд Pitch буюу Хөрөнгө оруулагчдад танилцуулга хийж өрсөлдсөн ба шүүгчдээр Мобиком корпорацийн IT хариуцсан захирал Б.Мөнхзориг, SMS Startup Marketing Space -ийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа, MCS Group-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Seedstars -ийн эвент менежер Daria Khlopova, Монгол дахь Дэлхийн банкны зөвлөх Б.Загал нар ажилласан юм. 


Шилдэг 10 стартап компаниудын танилцуулга 3 минутын хугацаанд хийгдэж 5 минутын асуулт, хариулт үргэлжилсэн ба тэмцээний төгсгөлд шилдэг 10 багийг шалгаруулахад:
Тэргүүн байр буюу үндэсний ялагчаар iHotel компани
2-р байранд Insur компани
3-р байранд Fibo cloud компани тус тус шалгарсан юм. 
iHotel компани уг тэмцээнд түрүүлснээр Seedstars компанийн бүсийн тэмцээнд 2019 оны 11 сард Казакстан улсад оролцож 500,000$ хөрөнгө оруулалтын төлөө, 2020 оны 4 сард Seedstars компанийн дэлхийн шилдэг стартап компанийн тэмцээнд Швейцарь улсад оролцож 1,000,000$ төлөө өрсөлдөх юм.

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.