Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

Өрөө удирдлагын системийн талаарх 5 ташаа ойлголт

Зочид буудлын менежерийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол цаг хугацаа, мөн мэдээж хэрэг мөнгө юм. Цахим орчинд ажиллах нь цаг хугацаа, зардлыг хэмнэж зочид буудлын үйл ажиллагааг удирдах оновчтой арга болсон нь дамжиггүй.

Үүлэнд суурилсан технологи болох ӨРӨӨ УДИРДЛАГЫН СИСТЕМ нь зочид буудалд захиалга авах, баталгаажуулах, захиалга удирдах, төлбөр тооцоо, зочдыг өрөөнд оруулах, үдэн гаргах, өрөөний шилжүүлэг, өрөөний боломжийг шалгах, зочинтой харилцах гэх мэт бүхий л чухал үйл явцыг автоматжуулах, хурдасгах дээд зэргийн арга юм.

Үүлэнд суурилсан технологи нь захиалгын сувгуудтай нарийн уялдаатай тул буудлын өдөр тутмын ажлыг хялбархан шийдвэрлэх боломжтой. Гэсэн хэдий ч энэхүү технологийн талаар ташаа ойлголт, эргэлзээ дагуулсан зүйлс байсаар байна. Тэгвэл эргэлзээтэй асуултуудад бодит хариултыг өгье.

  1. Үүлэнд суурилсан технологийг хэцүү, ойлгомжгүй гэж бодох

Энэхүү технологи өөрөө биет бус учраас зарим зочид буудлын менежерүүд үүлэн технологийг сурахад хэцүү, ойлгомжгүй гэж үздэг. Гэтэл үнэндээ энэ нь яг эсрэгээрээ байдаг. Өөрөөр хэлбэл  Өрөө удирдлагын систем нь бүх зүйлийг нэг дор, алга болохооргүй хадгалах боломжийг олгодог. Интернэттэй л бол та хүссэн газраасаа өгөгдөл, мэдээлэлдээ хандах боломжтой. Программууд эсвэл ном дэвтэрүүд ашиглан гүйцэтгэдэг олон ажлуудыг нэгтгэн Өрөө удирдлагын систем дээр хийж болно. Мөн ажилчид зэрэг ажиллах боломжтой байдаг нь ижил төрлийн мэдээлэл авах шаардлагатай бусад ажилтнуудтай илүү сайн хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм. 

  1. Цахимд мэдээллээ оруулах нь вирусийн халдлагад өртөмтгий гэж санаа зовох 

Өрөө удирдлагын системд оруулсан таны мэдээлэл серверт нууцлал хийх замаар найдвартай хамгаалагддаг ба өгөгдөлдөө өөрчлөлт оруулах бүрд мэдээллийг тань шинэчлэн хадгалж байдаг. Магадгүй таны компьютер эвдэрсэн эсвэл нөүтбүүкээ алга болгосон байлаа ч таны үүлэн технологи дахь зочин болон захиалгатай холбоотой бүхий л мэдээллийн сан  тань хадгалагдсан бас хамгаалагдсан хэвээр байх болно.

  1. Таны одоогийн программ хангамж үүлэнд суурилсан технологитой адил ажилладаг

Үнэндээ тийм биш, тийм байсан ч удаан үргэлжлэхгүй. Үүлэн программ хангамж нь байнга шинэчлэгдэж, хөгжиж байдаг тул хэрэглэгчид автоматаар шинэчлэгдсэн давуу тал, боломжуудыг эдэлж байдаг. Хэрэв таны одоогийн сервер ойрд шинэчлэгдээгүй бол ажиллах хурд удааширч, шинэчлэхэд нэмэлт цаг хугацаа шаардагдах бөгөөд илүү их зардал шаардагдана.

  1. Өрөө удирдлагын систем нь зөвхөн том зочид буудлуудад л хэрэгтэй гэж бодох

Таны зочид буудал, амралтын газар 5 одтой тансаг зэрэглэлийнх ч бай 5 ханатай энгийн гэр бааз ч бай ялгаагүй нэг цонхноос зочид, ажилчид, үнийн уян хатан бодлого болон захиалгын мэдээллийг цаг алдалгүй харах, удирдах, хянах хэрэгцээ байдаг. Яг үнэндээ буйдхан, жижиг газар байх тусмаа цөөн ажилтнаар олон хариуцлагатай ажлыг богино хугацаанд хялбар гүйцэтгэхэд туслах шаардлагатай. Энэхүү шаардлагад төгс нийцэх шийдэл бол Өрөө удирдлагын систем байдгийг хэрэглэдэг газрууд андахгүй дээ. 

  1. Технологийг хэтэрхий үнэтэй гэж бодох

Үүлэн технологи зардлыг маш их хэмнэдэг. Үүлэн технологид суурилсан Өрөө удирдлагын системийг ашиглахад танд нэмэлт тоног төхөөрөмж, лиценз огтхон ч хэрэггүй. Түүнчлэн урт хугацаа шаардсан тохиргоонууд хийгддэггүй бөгөөд харин ч үүнийг хэрэглэснээр бүртгэлийн гар ажиллагаанаас хэмнэсэн хугацаандаа зочдыг татах, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах боломжтой болно.

 

Эцэст нь дахин дүгнэвэл үүлэнд суурилсан Өрөө удирдлагын систем нь зочлох үйлчилгээний бизнесээ илүү сайн хянаж анхаарах боломжийг танд олгоно. Тухайлбал,

  •  Өөрчлөн тохируулах нэмэлт боломжууд
  •  Тайлагнах, мэдээллийн дүн шинжилгээ хийх чадвар
  • OTA болон захиалгын систем зэрэг бусад гуравдагч этгээдийн системүүдтэй нэгтгэх
  • Ямар ч байршил, төхөөрөмжөөр дамжуулан нэвтрэхэд хялбар байдал зэрэг нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг шийдэл юм.

 

Эх сурвалж: www.cloudbeds.com

 

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.