Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

ХӨВСГӨЛ АЙМАГ “ХӨХ СУВД-2023” МӨСНИЙ БАЯР

2023-02-27
3573

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гадаад дотоодын олон аялагч жуулчдын сонирхон оролцдог Монгол аялал жуулчлалын салбарын хамгийн том бөгөөд ууган эвентийн нэг мөсний баярын талаар мэдээлэл хүргэж байна. Өнгөрсөн жил мөсний баярт 10 аймгийн 20,000 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. 

Урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул ус хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, гулгуурын талбай, зураг авхуулах байгууламж зэргийг бүтээсэн билээ. Хөвсгөл нууранд огт хөлддөггүй газрууд гэж байдаг ба үүнийг өрх гэж нэрлэдэг. Тухайлбал, Ашихай, Мэргэний үзүүр, Хар ус, Хадан хүй зэрэг газрууд хөлддөггүй байна.

Хөх сувд мөсний баярыг БОАЖЯ, Хөвсгөл аймаг ЗДТГ, БОАЖГ, Хөвсгөл аймаг ИТХ зохион байгуулах юм. Тус баяр нь Хөвсгөл аймаг Хатгал тосгон Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдана. 

Мөсний баярын хөтөлбөр 

Мөсний баярын үеэр ажиллах жуулчны бааз, зочид буудлын мэдээлэл

Мөсний баяраар ажиллах жуулчны баазууд 

1. Тойлогт жуулчны бааз

2. АРТ88

3. Наран зангилаа

4. Баян Улаан жуулчны бааз

5.Далай тур жуулчны бааз

6. Капитан жуулчны бааз

7. Хөвсгөл Далай жуулчны бааз

8. Хөвсгөл Гранд Тур жуулчны бааз

9. Ашихай жуулчны бааз

10. Эдельвайс Зочид Буудал

Та дээрх холбоос дээр дарж жуулчны баазуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

УБ- Хөвсгөл аялал зохион байгуулагч байгууллага болон хувь хүн: 

1. Flower Tour LLC

2. Хөвсгөлийн өнгө

3. Tulga tour

4. Азийн аялал

5. Vivid travel club

Анхааруулга:

- Та олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсээ анхаарал, болгоомжтой яваарай

- Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх 

- Тээврийн хэрэгслийн араас чарга болон олсоор чирэгдэх нь таны амь насанд аюултайг анхаарна уу

- Хогоо хогийн саванд хийж хэвшье

- Олон нийтийн газар болон мөсөн дээр тамхи татах, хог, шүлс хаяхыг хориглоно 

 

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.