Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

Буцах

Ажилтнуудаа тогтоон барих нь: Амжилттай туршигдсан 5 шилдэг арга

Ажилтнуудын оролт гаралтаараа дээгүүрт бичигддэгээрээ танигдсан зочид буудлын салбарын  удирдлага, менежерүүдийн хамгийн их тархиа гашилгадаг зүйл нь хэрхэн ажилтнуудаа тогтвортой ажиллуулж, оролт гаралт багатай бүтээмжит баг хамт олонг бүрдүүлэх тухай байдаг.

Ажилтан сонгон шалгаруулах зардал, цаг хугацаа, сургалт хөгжлийн гэх мэт олон зардлаас гадна зочид буудал үйлчилгээний байгууллагын хувьд ажилтнуудын оролт гаралт их байснаар үйлчилгээний чанарын тогтвортой байдал алдагдах, зочдын ая тух, сэтгэл ханамжинд, тухайн буудлын үнэлгээ, улмаар ашиг орлогод сөрөг нөлөө үзүүлдэг.

Тиймээс үйлчилгээний байгууллагын багийг удирдахад зочдодоо болон ажилтнууддаа эерэг нөлөө бий болгох үндсэн 5 түлхүүр зөвлөгөөг энэ удаад хүргэж байна.

 

1. Зөв хүмүүсийг ажилд ав

 

Уламжлалт сонгон шалгаруулалт болон ганцаарчилсан ажлын ярилцлагаас илүүтэйгээр гайхамшигтай хандлагатай хэн нэгнийг хай. Хэрэв ажил горилогч өмнөх ажлын байрууд дээрээ богинохон хугацаанд ажиллаж байсан ч та өөрөө тухайн хүнийг тодорхой үнэлэгдэх туршлагатай, чадвартай гэж итгэж байгаа бол энэ тухай түүнтэй ярилцангаа чин хүсэл, зорилго, хандлагыг нь танин мэдэж болно.

 

Ингэхдээ түүний ажил амьдрал, ирээдүйн зорилго гэх мэтийг олж мэдэн, танай багийнхантай хэрхэн нийцэн ажиллах, танай зочид буудалд шаардлагатай туршлага, чадвар түүнд байна уу гэдгийг дотроо анализ хийгээрэй.

 

2. Зочид буудлынхаа соёлыг үргэлж сайжруул

 

Зочид буудлынхаа буюу өөрийн байгууллагын дотоод соёлд илүү анхаарч байх нь чухал. Ажилтнууд хоорондын харилцаа, ажилтан ажил олгогч хоорондын харилцаа ажиллах эрүүл таатай орчин бий болгосноор шинэ бөгөөд чанартай мэргэжилтнүүдийг татаж чадна.

Хамт олны ажлын хичээл зүтгэл, амжилт гүйцэтгэлийг зөв шударгаар үнэлэх, урамшуулах хэлбэрээр байгууллагын соёлыг хүчитгэж, ажилтнуудаа идэвхжүүлэн хүчирхэгжүүлэх нь зүйтэй. Зарим үед байгууллага хамт олноороо арга хэмжээ, эвэнт зохион байгуулж байх нь хамт олон, багийг нэгтгэх үр дүнтэй бөгөөд аливаа ажлын болон бусад зөрчлийг зөөлрүүлэн арилгахад тусалдаг.

 

3. Багаа аливаад сорь

 

Ажилтнуудаа, багаа үргэлж нэгэн хэвийн уйтгартай урсгал дунд байлгалгүй, идэвхтэйгээр ажлаа хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Ажилтнуудаасаа үргэлж суралцаж, шинэ зүйлд өөрсдийгөө турших боломжоор ханган ажиллах нь удирдлагын бас нэг чухал чадварт тооцогддог. Жишээ нь, ажилтан тус бүртэй тодорхой тогтмол хугацаанд уулзан ярилцаж, санаа бодлыг нь сонсох цагийг бий болгох хэрэгтэй. Ингэснээрээ ажилтан нэг бүрийн болон тухайн баг хамт олны зорилго, давуу болон сул талуудыг мэдэж хэрхэн хөгжүүлэх, сайжруулах гэх мэт сургалт хөгжлийн төлөвлөгөө загвар нь тодорхой болж ирдэг.

Ажилтнуудтайгаа ийнхүү ярилцахдаа танай компани, зочид буудлын хувьд боломж бүхий карьер, сонголтуудын тухай нээлттэй ярилцан, үүний тулд шаардлагатай ур чадвар, хүлээлт шаардлагыг ажилтандаа тодорхой танилцуулж байх нь үр дүнтэй.

Хэрэв одоогоор бэлэн санал болгох карьерын төлөвлөлт байхгүй байгаа бол багийн гишүүдийнхээ сонирхол, чадварт суурилсан сургалт хөгжлийн зорилтуудыг санал болгосноор ажилтнуудынхаа цаашдын карьераа төлөвлөх, сайжруулах хөгжүүлэх ур чадвараа мэдэхэд нь тусал, улмаар энэ нь танай бизнест үр дүнгээ өгөх болно.

 

4. Өөрийн багаа үнэл

 

Аливаа бизнес бүрд амжилтад хүргэх үндсэн хатуу суурь хэрэгтэй байдаг. Анхан шатны түвшнээс удирдлагын түвшин хүртэлх ажилтан бүр өөр өөрийн гэсэн онцлог чадвар бүхий ажлын гүйцэтгэлтэй байж энэ нь танай зочид буудлын өсөлт хөгжлийн үндсэн найрлага болж байдаг.

Шинээр ажилтан авч сургаж хөгжүүлэхтэй холбогдох цаг, зардал чухал хэдий ч үүнээс гадна ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөлийг хангах, ажилтнуудын тогтворжилтыг ирээдүйн стратегийн хөрөнгө оруулалт гэсэн өнцгөөс авч үзэх нь чухал байдаг. Учир нь ажилтнууд тогтвортой байх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгч, зочдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг шууд хамааралтай юм.

 

5. Зарим ажилчид ажлаасаа гарах л болно, үүнтэй эвлэрэх хэрэгтэй   

 

Харамсалтай нь менежер таны хичээл зүтгэлээс үл хамааран, бизнесийн онцлогоос шалтгаалж зарим ажилтнууд ажлаас гарах, өөрчлөгдөх тохиолдол гардаг.

Анхан шатны түвшний ажлын байрны хувьд солиход хялбар, шинээр ажиллах ажилтан илүү олдоцтой, ажлаас гарсан ажилтан ч мөн адил шинэ ажил хурдан олох боломжтой байдаг.

Харин энэ боломжийг ашиглан ямар ажилтан эсвэл ажлын байрнаас хүн солигдоод байгааг олж мэдсэнээр тухайн ажлын байранд ямар сайжруулалт шаардлагатайг олж мэдэх давуу талтай.

www.siteminder.com

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.